Friday, July 18, 2014

Уучлахыг хүсэвч...

,,, чадахгүй байна. Тэр хүний тухай бүгдийг цаасан дээр бичээд, эхнээс нь нэг уншаад, хаа нэгтээ бүгдийг хийсгэчихмээр, дахиж тэр хүний тухай дурсмааргүй, бодмооргүй,,,Бүх л дурсамж тэр цаасан дээр буугаад хаашаа ч хамаагүй хийсээд сэтгэлээс минь бүр мөсөн үгүй болчдог бол, тэр хүнийг урьд нь огт харж байгаагүй юм шиг, огт танихгүй тийм л болгочдог бол,,,

Пөөх

,,, 3 жил гарангийн өмнө энэ хаягийг нээж байжээ. Энэ 3 жил юу юу ч болоод өнгөрчив, нэг л мэдэхэд 3 жил. Тэр үед ганцаараа байсан бол одоо гурвуулаа болжээ. Хөөрхөн ч охинтой болж. Охин минь саяхан 2 ой хүрээд өдөр ирэх тусам л улам том болоод. Хөөрхөн хөөрхөн юм яриад  хайр, эгдүү хүргээд л хэхэ. Саяхан хөдөө гараад нөгөө цагаахан охин чинь бов бор болсоон.